• 11 34 0000
  • hangaiuniversity@gmail.com

Improvement of Research and Innovation skills In Mongolian Universities

Хангай дээд сургууль 2017 оноос хойш Европын холбооны санхүүжилттэй АРРОВ буюу Монголын их сургуулиудын мэргэжлийн боловсон хүчний судалгаа шинжилгээ болон шинэчлэлийн чадвар дээшлүүлэлт "Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities" төсөлд амжилттай хамрагдаж байна. Уг төсөлд Монголын 12 их сургууль хамрагдаж байгаа бөгөөд Испани улсын Лас Палмас Гран Канариа их сургууль төслийн ерөнхий зохион байгуулагчаар, Польшийн Шециний их сургууль болон Португалийн Порто их сургууль сургалт хариуцсан зохион байгуулагчаар тус тус уг төсөлд хамрагдаж байна. Сургалт эхэлснээс хойш Хангай дээд сургуулийн нийт багш нар "Судалгаа шинжилгээний мэдээллийн эх сурвалж", "Судалгаа шинжилгээний англи хэл", "Судалгаа шинжилгээний статистик боловсруулалт", "Оюуны хулгай, түүнээс сэргийлэх арга" сэдэвт сургалтуудад амжилттай хамрагдаад байгаа бөгөөд төслийн багийн гишүүд Испани улсын Лас Палмас их сургууль дээр төслийн анхан шатны уулзалт, МУ-ын Их сургууль дээр дунд шатны уулзалтанд амжилттай хамрагдаж байна.