Hangai University

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудаас

2020-2021

2019-2020

2018-2019

2017-2018

Хангай дээд сургууль нь нэгдсэн үйл ажиллагааны график, төлөвлөгөөнд нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж хянан үздэг бөгөөд нэгдсэн үйл ажиллагааны график, төлөвлөгөөнд тусгагдсан  үйл ажиллагааг тэнхим, багш нар, оюутны зөвлөл зохион байгуулж, сургалтын алба, дотоод чанарын баталгаажуулалтын ажилтан хянан үздэг. Манай сургуулийн хувьд дараах чиглэлийн дагуу нийгэм, хүмүүнлэг тусламжийн ажлуудыг хийдэг.

Үүнд:

1. Нийгмийн халамж, тусламж үзүүлэх /багш ажилтнуудад хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэх,оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудын хамруулах, эмзэг бүлгийн хүмүүст туслах/

2. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, хүрээлэн байгаа орчны цэвэрлэгээ, үйлчилгээ

3. Ажил олгогч, төгсөгчидтэй хамтран дэмжиж ажиллах

4. Оролцогч талуудын эрүүл ахуй, ажлын байрны таатай орчинг бүрдүүлж, байнга хөгжүүлэх / багш ажилтан оюутнуудыг урьдчилан сэргийлэх болон өдөр тутмын эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл тав тухтай цэвэр орчин бүрдүүлэх/